Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙГМИЙН БОДЛОГО, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХОРОО

2017-12-03

ИТХ-ын хороодын зорилго

 

Хороод нь хурлын дотоод бүтэц, зохион байгуулалтын нэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Хурлын байгууллагын ажлын далайц, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, сумын эдийн засаг, нийгмийн амьдралын олон талт асуудлыг өөрчлөн сайжруулах, иргэд олон түмний санаа бодол, хүсэл сонирхлыг тусгах, цаашдын бодлого чиглэлийг боловсруулахад оршино.

Хороод нь бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана. Хороод асуудал тавих, тодорхой судалгаа, лавлагаа гаргуулах, хянан шалгах эрхтэй. Хороодоос өгсөн үүрэг,  даалгаврыг ЗДТГ-ын харъяа албад, төсөвт албан байгууллагын удирдлага, ажилтан биелүүлж, цагт хугацаанд нь эргэж мэдээлэх үүрэгтэй.

Хороод нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчидөөс бүрэлдэх ба тухайн хорооны ахлагч, гишүүдийг өөрсдөө дотроосоо сонгоно.

  • ·         Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт
  • ·         Өндөр настан, тахир дутуу хүмүүс, нийгмийн эмзэг хэсгийн төлөө хийж төлөвлөж буй ажил, цаашдын чиг хандлага
  • ·         Ядуурлыг бууруулах хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийн бодлого
  • ·         Соёл, боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир спорт, хүүхэд залуучуудын талаарх асуудал, бодлого чиглэл
  • ·         Боловсролын салбарыг хөгжүүлэх чиглэл
  • ·         Сумын хүн ам зүйн бодлого зэргийг хариуцаж ажиллана.
         НИЙГМИЙН БОДЛОГО, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХОРООНД
         2012-2016 онуудад Дарга Н.Ганбаатар, Гишүүд нь:  Ш.Хумар,М.Цэнгэлсайхан, Ц.Цэрэнчимэг, Р.Өмирбек нар
         2016-2020 онуудад С.Серикгүл, Т.Жухан, Х.Шарив, А.Гүлжан, Х.Кеншилик, Н.Ганбаатар нар сонгогдон ажиллаж байна