Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ховд их сургууль, БНХАУ-ын Хөхнуурын үндэстний их сургуультай хамтран “Төвдийн бурхан шашин хийгээд Монгол, Хятадын соёлын харилцааны судалгааны төв” нээлээ

2017-12-03

ХИС-ийн захирал В.Сайнбаяр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Хөхнуурын үндэстний их сургууль, Ховд их сургуулийн болон Монголын зарим их, дээд сургуулийн профессор хоорондын харилцааг түшиглэн Ховд их сургууль, Хөхнуурын үндэстний их сургууль хамтран байгуулж буй “Төвдийн бурхан шашин хийгээд Монгол, Хятадын соёлын харилцааны судалгааны төв”-ийн нээлтийн ёслолд оролцлоо. 
Тус төвөөр дамжуулан хоёр сургуулийн багш, профессор хоорондын харилцааг өргөжүүлэн, хамтарсан судалгаа, экспедиц зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд 2017-2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгасан эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн ажлуудыг тус төв хариуцан ажиллахаар боллоо. Судалгааны төвийн пайзыг ХИС-д байршуулах ажлыг ирэх оны эхээр Хөхнуурын үндэстний их сургуулийн удирдлагууд ХИС-д айлчлах үеэр зохион байгуулахаар тохиролцсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%