Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРТ 5 ТӨРЛИЙН ХУУЛЬ ШИНЭЭР ХЭРЭГЖИНЭ

2017-12-03

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиарнийгмийн даатгалын салбарт 5 төрлийн хууль шинээр хэрэгжиж эхлэх гэж байна.

Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эх хүүхдээ 3-н нас хүртэл өөрөө өсгөн хүмүүжүүлсэн бол нийгмийн даатгалын шимтгэлийг нь төрөөс цалинтай ээж хөтөлбөр хэрэгжинэ. Мөн шимтгэл төлдөггүй ямар нэг ажил эрхэлдэггүй ээж төрөөд, хүүхдээ гурван нас хүртэл өөрийн гар дээр өсгөж бойжуулж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцан, 50 хувийг ээж өөрөө төлнө гэсэн зохицуулалт хийжээ.

Малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалын шимтгэлийг 1 удаа нөхөн төлөх эрх зүйн орчин бүрджээ. 1995-аас 2016 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа иргэд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээс 10%-иар бодож шимтгэлээ төлөх гэнэ.

Төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан жилийг бодож нэмэгдүүлнэ. Өндөр настны тэтгэвэрт гарахдаа төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болх юм байна.

Малчдын тэтгэвэрт гарах насыг 5 насаар урагшлуулж тооцохоор болжээ. Мөн Хүүхэд төрүүлсэн эх даатгуулснаас нь үл хамааран эрүүл мэндийн даатгалын сангаас тэтгэмж олгох юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%