Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"АЙМГИЙН ИТХ-ЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ" ҮЗЭСГЭЛЭНГ ГАРГАЛАА

2017-12-03

Нутгийн өөрөө удирдах шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас "Аймгийн ИТХ-ын түүхэн замнал" фото үзэсгэлэнг 2017 оны 12 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд гаргалаа. Үзэсгэлэнгээр аймгийн ИТХ-ын түүхэн замналыг 1992 оноос 2016 он хүртэлх хүгацаанд төлөөлөгчдөөр сонгогдож байсан хүмүүсийн фотожуулан гаргасан байна.

Шинэ үндсэн хуулийн үзэл санааны дагуу нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хосолсон нутгийн удирдлагын шинэ тогтолцоог хуулиар тунхаглан баталгаажуулснаар шат шатны хурлын байгууллагын долоон удаагийн сонгууль болж, тухай бүр иргэд маань хэнй ч шахалт, нөлөөн дор бус гагцхүү өөрийн хүсэл сонирхолоороо саналаа чөлөөтэй илэрхийлж сонголтоо хийж хэвшсэнээр даруй 25 дах жилийн нүүр үзэж байна.
1992-2016 он хүртэлх хугацаанд аймгийн ИТХ-д давхардаагүй тоогоор нийт 278, давхардсан тоогоор 190 төлөөлөгч сонгогдсон байна. Үүнээс 150 төлөөлөгч  амьд сэрүүн байна.
Давхардсан 190 төлөөлөгчийг сонгогдсон байдлаар нь авч үзвэл анх удаа сонгогдсон 131, 2 ба түүнээс дээш удаа сонгогдсон 59 төлөөлөгч байв.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%