Шарын
гол сумын ЗДТГ, “Шарын гол” ХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд
хуучин номын санг Боловсрол мэдээлэл, хүүхэд хөгжлийн төв болгон 2017 онд
засварлан 11 дүгээр сард хүлээлгэн өгчээ. Энэхүү төв ашиглалтад орсноор Шарын
гол сумын Хүүхэд багачууд, иргэд хөдөлмөрчид номтой нөхөрлөх өргөн боломж
нээгдсэн байна. Энэхүү төвийн үйл ажиллагааг дэмжин өнөөдөр /2017.12.02/
аймгийн Засаг дарга С.Насанбат 50-н ширхэг Дэлхийн шилдэг бүтээлүүдээс бүрдсэн
ном хандивлалаа. Өнөөдрийн байдлаар тус номын санд 134 уншигч карт нээлгэжээ.