Шарын
гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль нь энэ хичээлийн жилд 300
хүүхэд, 40 гаруй багштайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Аймгийн
Засаг дарга өнөөдөр тус сургуулийн үйл ажиллагаатай танилцан номын санд 50-н
ширхэг 1 сая 250 мянган төгрөгийн өртөг бүхий дэлхийн шилдэг бүтээлүүдээс
бүрдсэн ном товхимол бэлэглэлээ. Тус номын санхүүжилтийг БНСУ-ын Пусан хотод
үйл ажиллагаа явуулдаг “Пусан Донгрэ Ротари” клуб гаргажээ.