Дархан-Уул аймгийн "2017
оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого"-ын семинар 2017 оны 11
дугээр сарын 30-ны өдөр аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд
боллоо. Семинарт 4-н сумын төрийн сан, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн
ажилтнууд болон малчин, багийн дарга, зохион байгуулагч, аймгийн мал тооллогын
комиссын гишүүд оролцлоо. Мал, тэжээвэр амьтдын 2017 оны жилийн эцсийн тооллого уламжлал ёсоор 12 дугаар сарын 07 ноос 17-ны хооронд
зохион байгуулагдана. Энэ жилийн хувьд Монгол улсын Засгийн газраас малчдын
тэтгэвэрт гарах насыг 5 жилээр багасгах талаар төрийн бодлого хэрэгжиж
байгаатай холбоотойгоор хөдөө аж ахуй, нийгмийн салбарын болон орон нутгийн
хөгжлийн бодлого төлөвлөлтөд хөдөө аж ахуйн салбарын нарийвчилсан тоо мэдээлэл,
хэрэгцээтэй байгаа тул мэдээллийн тогтолцоог анхан шатны нэгжээр бүрдүүлэх
шаардлагатай болжээ. Иймээс тооллогын маягтад малчдын талаарх мэдээлэл, эрчимжсэн
аж ахуйтай холбоотой мэдээллийг нэмж тусгасан талаарх мэдээллийг өгсөн байна.
Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ зэрэгт үндэслэн
мал тооллогын өрхийн бүртгэл, мал бүхий өрх, аж ахуйн нэгж, байгууллагын онлайн
мэдээллийг сайжруулах, бусад бүртгэлийн сантай холбох, иргэдийн малыг харьяалал
харгалзахгүйгээр өөрийн нэр дээр нь тухайн нутаг дэвсгэрт бүртгэх, банкны
үйлчилгээнд мал тооллогын мэдээллийг иргэн өөрөө хүссэн тохиолдолд ашиглах
боломж олгох зэрэг тодорхой ажлуудыг хийж байгаа юм байна. Энэхүү Мал тэжээвэр,
амьтад, хашаа, худгийн тооллогодоо малтай өрх, тэжээвэр амьтад өсгөн үржүүлдэг
өрх, аж ахуйн нэгж байгууллагууд бүрэн хамрагдахыг уриалж байна.