Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО

2017-12-04

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймагт мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын ажилтнуудын уулзалт /2017.11.30/ аймгийн Засаг даргын тамгын газрын Хүндэтгэлийн танхимд боллоо.

Уулзалтын үр дүнд мэдээлэл технологийн салбарын байгууллагуудын хамтарсан үйл ажиллагаа улам батжиж, аймаг орон нутаг цаашлаад улс, олон улсын хэмжээнд хүрсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон ажиллах нөөц боломж бүрдэх юм.

Олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг ард иргэддээ цаг алдалгүй, найдвартайгаар хүргэхэд аймгийн зүгээс бодлогоор дэмжин ажиллахад бэлэн гэдгээ удирдлагууд уулзалтын үеэр хэлж байлаа.

Уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн Мэдээлэл технологийн салбарыг аймгийн хэмжээнд нэгтгэх холбоо байгуулах санал гарч оролцогчдын 100 хувийн саналаар дэмжигдлээ. Ингэснээр аймгийн хэмжээнд энэ салбарын байгууллагуудын үйл ажиллагаа уялдаа холбоотой болж иргэд олон нийт Мэдээллийн технологийг ашиглахад томоохон хөшүүрэг болох гарц нээгдэх юм. Салбарын чиг үүргийг хамаарсан уг холбоог ойрын хугацаанд албан ёсоор байгуулж үйл ажиллалаагаа явуулж эхлэхийг оролцогчид уриалж байлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1556
616 / 40%
488 / 31%
219 / 14%
233 / 15%