Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

DARKHAN-UUL.KHURAL.MN МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ХАНДАЛТ 1 САЯ ХҮРЛЭЭ

2017-12-04

     Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn нь нийт 366 дэд цахим хуудастай томоохон цахим хуудас юм.
www.khural.mn сайтын дэд цахим хуудас болох Darkhan-uul.khural.mn вэбсайтыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас ажиллуулдаг бөгөөд бусад аймаг, сумдаас хамгийн их буюу 1,012,800 хандалт авсан дүнгээр тэргүүлж байна. 
Darkhan-uul.Khural.mn цахим сайт, “Дархан-Уул Иргэдийн Төлөөлөгчдийн хурал” фейсбүүк  хаягаар дамжуулан Дархан хотын иргэдэд аймгийн ИТХ-ын шийдвэр, Хурлын байгууллагаас зохион байгуулж, хийж хэрэгжүүлж байгаа ажлууд болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааны мэдээ мэдээллийг өдөр тутамд тогтмол хүргэдгээрээ онцлогтой.  
Түүнчлэн Darkhan-uul.Khural.mn цахим сайтад “Лавлагаа” шинэ цэс үүсгэн, “Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам”, “Төрийн албан хаагчийн анкет”, “Өргөдөл хэрхэн бичих вэ?”, “Нөхөн олговрын материал бүрдүүлэх зөвлөмж” зэрэг иргэдэд нэн шаардлагатай мэдээллүүдээр улам баяжуулж эхэллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%