Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сум, агентлагуудын удирдлагуудыг чадавхжуулах сургалт явуулав

2017-12-04

Архангай аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ-ын ажлын албатай хамтран сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нарт цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өгч, тэднийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Энэ сургалтаар цаг үеийн асуудал болон өвөлжилтийн бэлтгэл хангах талаар дарга нарт тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн юм. Мөн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг хэрхэн дээшлүүлэх, Засгийн газрын албан даалгавруудын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдээлэл хийж, даалгавар өгчээ. 

“Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг хамтад нь сургаж байгаагийн гол ач холбогдол нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон төр захиргааны байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Жишээ нь, нэг сумын хурлын дарга, Засаг дарга хоёр хоёр өөр юм ярьдаг асуудлууд байдаг. Үүнийг цэгцэлж нэг ойлголттой болгох нь маш чухал юм. Мөн дарга нарыг чадавхжуулах сургалт явуулснаар заавал хөрөнгө мөнгө гэхгүйгээр өөрсдийнхөө боломжид тулгуурлан сахилга хариуцлага, дэг журмаа дээшлүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, тухайн байгууллагын үйл ажиллагаа сайжрах тал дээр үр дүн гарна гэж үзэж байгаа” гэдгийг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэнадмид хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%