Дархан-Уул аймгийн Насан туршийн боловсролын төвөөс “Хуримтлалын авдар” хийх шинэ санаа, бүтээлч санаачлалгыг дэмжих, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд тус үйл ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Монголбанктай хамтран амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд нийт 23 бүтээл ирүүлсэнээс ТЭРГҮҮН байрыг багш Ч.Оюунгэрэл, Б.Ууганцэцэг, Г.Буянжаргал, сурагч Н.Саруул-Эрдэнэ нар тус тус хүртлээ. Шалгарсан багш, сурагчид болон үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон нийт хүмүүстээ талархал илэрхийлж шагналыг гардуулсан байна.