Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

2017-12-05

Эрүүл мэндийн даатгалын сангаас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд ЭМД-ын сангийн зардлаар 40, 45, 50, 55, 60, 65 насны иргэдэд архаг өвчлөлийг илрүүлэх үзлэг шинжилгээ явуулж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тана Арцат эмнэлэг дээр доорх 3 багцаас аль нэгийг нь сонгож, 2017 оны 12 дугаар сарын 30 хүртэл урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд иргэд, даатгуулагч идэвхтэй хамрагдана уу.
1-р багц: Дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх
2-р багц: Дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх
3-р багц: Хавдрын өвчний эрт илрүүлэг

Даатгуулагч та:

1977 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 30-ны хооронд төрсөн

1972 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 30-ны хооронд төрсөн

1967 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 30-ны хооронд төрсөн

1962 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 30-ны хооронд төрсөн

1957 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 30-ны хооронд төрсөн

1952 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 30-ны хооронд төрсөн

Иргэд оношлогоо, шинжилгээ өгөхөөр очихдоо амбулаторийн карт, цахим үнэмлэх, ЭМД-ын хураамжаа төлсөн дэвтэртэйгээ очиж үйлчлүүлнэ үү.
Архангай аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%