Дархан-Уул аймгийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, туслах багш, ажиллагсдын урласан “Цэцэг амилахуй” цэцгийн үзэсгэлэн өнөөдрөөс /2017.12.06/ эхлэн Боловсрол соёл урлагийн газарт гарч эхэллээ. Цаасан нугалбар сонирхдог иргэд та бүхнийг өргөнөөр үзэж сонирхохыг урьж байна. Тус үзэсгэлэн 7 хоног үргэлжлэх ажээ.