Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд энэ онд архангай
аймгийн 4385.5 мянган толгой малыг технологит хугацаанд нь хамруулсан ба
өмнөх онтой харьцуулбал халдварт өвчний гаралт 43.7 хувиар буурчээ.
Аймгийн хэмжээнд паразит өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд нийт 1500.0
мянган толгой мал, бруцеллёз өвчний тандалт шинжилгээнд 13.8 мянган
толгой малыг хамруулж, нийт 517.0мквадрат малын хашаа хороо,тоног
хэрэгсэл, хэвтэр бууцанд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.