Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЭХ, ХҮҮХДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, АНХААРАХ АСУУДЛУУД, ЦААШИД ХИЙХ АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-12-07

Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр цаашид хийх ажлыг хамтран төлөвлөх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч нар, ДОХ, БЗДХ-ын эмч, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл оролцсон нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. 

Тус  хэлэлцүүлгээр:

2017 онд эх, хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн 

            2017 оны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд

“Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал” Үндэсний зөвлөгөөний талаарх мэдээлэл 

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газраас зохион байгуулсан “Хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” хэлэлцүүлгийн мэдээлэл, өгсөн зөвлөмж, чиглэл

Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний талаар гарсан хууль эрх зүйн актууд тэдгээрийн хэрэгжилтийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийн 2018 онд эх, хүүхдийн чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг авч нэгтгэсэн байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%