Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БҮРЭН СУМ " ТАНЫ ОРОЛЦОО-БИДНИЙ ДЭМЖЛЭГ" СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-12-07

Бүрэн сум хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд сумынхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан "Таны оролцоо-бидний дэмжлэг" сэдэвт өдөрлөгийг 2017-12-04 ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд сумын төвийн 5 багийн  иргэдийг хамруулан оролцуулсан бөгөөд ЗДТГазрын Иргэний танхимд өглөө 09 цагт өдөрлөгийг  ИТХ-н дарга Д.Батмөнх нээж эхлүүлсэн байна. 
Тус өдөрлөгөөр иргэдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын хууль, Стрес, Нийгмийн даатгалын хуулийн талаар холбогдох мэргэжилтэнгүүд сургалт явуулсан байна. Мөн Эрүүл мэндийн төвөөс байнгын асаргаанд байгаа хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэн, 3 хүүхэдэд гэрээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлсэн, өдөрлөгт хамрагдсан иргэдийн эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулан ажилласан байна. Тус өдөрлөгт хамрагдсан иргэдэд  шинээр гарч буй кино үзүүлэх, АХА-тэмцээн гэх мэт арга хэмжээг зохион байгуулж явуулсан бөгөөд танин мэдэхүйн АХА тэмцээнд тус сумын 4-р багийн Ц.Цолмонбаатар 1-р байр, 2-р багийн иргэн Л.Долгорсүрэн 2-р байрыг тус тус эзэлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%