Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хуулийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх хэлэлцүүлэг боллоо

2017-12-07

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн Агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад төлөөлийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх хэлэлцүүлгийг тус аймагт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

            Энэхүү бүсчилсэн хэлэлцүүлэгт Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн нутгийн захиргааны төлөөлөл буюу аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар, Төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга нар, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар оролцсон юм.

Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх, нутгийн удирдлагын төлөөллийн саналыг сонсох, хуулийн хэрэгжилтэд тулгарч байгаа асуудлыг тодорхойлох, цаашид боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төслийн үзэл баримтлал боловсруулах, давуу тал бүрдэх юм. Хэлэлцүүлгийг ажлын хэсгийн ахлагч Б.Гүнбилэг удирдан явууллаа. Р.Тунгалаг-Эрдэнэ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%