Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид санал санаачлага гаргаж тойргийн иргэдийнхээ амьжиргаанд дэмжлэг үзүүлж байна

2017-12-07

Иргэдийн Хурлын төлөөлөгч Б.Энхтүвшингийн санаачлагаар Засаг даргын орлогч Б.Батсуурь, Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр нар иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу ахмад настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхүүдэд дэмжлэг үзүүлж Баянхонгор сумын 2, 7, 9-р баг, Бууцагаан, Бөмбөгөр, Баацагаан сумдад нийт 450 тонн нүүрс олгожээ.


Энэ ажил өмнөх онд мөн явагдсан ба хатуу өвөл хүйтний цагт галдаа хийчих түлээ нүүрсгүй тэвдэж суугаа олон айл өрхүүдэд тус нэмэр болсон буянтай ажил арга хэмжээ болжээ. Тус ажил цаашдаа ч мөн үргэлжлэх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7711
6149 / 80%
962 / 12%
283 / 4%
317 / 4%