Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨСНӨ

2017-12-07

2018 оны 1-р сарын 1-нээс эхлэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвлөрсөн системд холбогдсон усны тоолуургүй айл өрхүүдийн цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ өмнөх тарифаас гурав дахин өсөхөөр боллоо. Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс уг тарифыг баталжээ.

Энэ зөвлөлийн тогтоолоор “Ундарга” ХХК-ий цэвэр бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг баталдаг юм байна.

Өмнө нь тоолуургүй өрхөд хүн-сар буюу тухайн өрхийн ам бүлээр сарын хэрэглээг тооцож байсныг өөрчилж, хүн-литр тарифийг мөрдөхдөөр болсон тул усны үнэ ийн нэмэгдэж байгаа гэнэ.

Эрдэнэбулган сумын төвлөрсөн системээс ус хэрэглэж байгаа айл өрхийн 73 хувь тоолууртай, 27 хувь нь тоолуургүй айл өрх байгаа юм. Цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ тариф өсөж байгаа нь айл өрхийн усны зохистой хэрэглээг хангах, тоолууртай болгох зорилготой байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%