Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тооллогын маягтад малчдын болон эрчимжсэн аж ахуйтай холбоотой мэдээлэл нэмэгджээ

2017-12-07

Архангай аймагт мал, тэжээвэр амьтдын 2017 оны жилийн эцсийн тооллого маргааш буюу энэ сарын 7-ноос 17-ны өдрүүдэд явагдана. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 11 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан байна. Бэлтгэл ажлын хүрээнд сумдын төрийн сангийн мэргэжилтнүүдийг энэ сарын 1-нд мал тооллогын маягт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сургалтанд хамруулсан ба сургалтанд суусан хүмүүс сумандаа очиж мал тооллогын ажлын тоологч нарыг мэдээллээр хангах ажлыг энэ сарын 5, 6-нд зохион байгуулах юм.

Энэ жилийн мал, тэжээвэр амьтдын тооллогын онцлог нь Монгол Улсын Засгийн газраас малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр багасгах талаар төрийн бодлого хэрэгжиж байгаатай холбоотойгоор хөдөө аж ахуй, нийгмийн салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд хөдөө аж ахуйн салбарын нарийвчилсан тоо мэдээлэл хэрэгцээтэй байгааг харгалзан тооллогын маягтад малчдын талаарх мэдээлэл, эрчимжсэн аж ахуйтай холбоотой мэдээллийг нэмж тусгасан байна.

Нийт нутгаар цас ихэсч, өвөлжилт хүндэрч болзошгүй тул сум, багийн түвшинд мал тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг сайтар хангах, малчдыг мал тооллогод идэвхитэй оролцуулах, малаа ялангуяа бод малыг бэлэн байлгахыг урьдчилан мэдэгдэх, өрх нэг бүрийн малыг биечлэн тоолох, мөн тавиул, алдуул, отроор өөр аймаг, сумын нутагт яваа малыг тооллогод хамруулах, орхигдуулахгүй байх, тооллогын багийг хариуцлагатай, туршлагатай хүмүүсээр ахлуулах зэрэгт онцгой анхаарах хэрэгтэйг аймгийн Засаг дарга ажлын хэсгийнхэнд үүрэг болголоо.

Мөн малыг тоолж маягтад бүртгэсний дараа малын эзэн тооллогын комиссын гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулах, малчны тамга даруулах, малгүй болсон, шилжсэн, шилжиж ирсэн, шинээр нэмэгдсэн, нэгдсэн өрхийн мэдээллийг сайтар нягтлах, малын орлого, зарлагын хөдөлгөөнийг үнэн бодитоор хөтлөх, эргэлзээтэй болон алдаатай бүртгэгдсэн мэдээллийг газар дээр нь лавлаж, залруулга хийж ажиллахыг хэллээ.

Мал тооллогын урьдчилсан дүнг улсын хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэгтгэн гаргах юм байна. Өнгөрсөн жил Архангай аймаг 5 сая 9000 мал тоолуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%