Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-ын 5 дугаар хуралдаан боллоо

2017-12-08

Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 5 дугаар хуралдаан өнөөдөр 2017.12.07 ны өдөр болсон байна. Хуралдаанд аймгийн татварын хэлтсийн дарга болон мэргэжилтэн багийн ИНХ-ын дарга болон Засаг дарга нар урилгаар оролцов. Ээлжит хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Р.Урангуа,Тогтоолын төсөл, баримт боловсруулах комиссын даргаар С.Мөнхзул нар сонгогдон ажиллалаа.

    Хуралдааны эхэнд сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням нийт төлөөлөгчдөд Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн мэндийг сумын ИТХурал, Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлсэн юм. Сумын ИТХ-аас 2017 онд Сум, багийн өөрөө удирдах ёсны байгууллагын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, төр иргэний харилцааг дээдэлж, иргэдийн хэрэгцээ шаардлага, оролцоонд тулгуурлан дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, сум, багаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 9 зорилт, 67 үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжилт 93.04 хувийн биелэлттэй . Ажлаа жил, улирлаар төлөвлөн, биелэлтийг нь хангуулж ажилласан гэдгийг Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням онцлон тэмдэглэв.

   Түүнчлэн Дархан сумын Засаг даргын 2017-2020 онд дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд энэ онд хэрэгжсэн ажлын биелэлтийг Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид 94,5 хувь буюу 4,5 оноотой хэрэгжсэн гэж дүгнэн “ХАНГАЛТТАЙ САЙН” үнэлгээг өглөө.

      Хуралдаанаар Дархан сумын ИТХ, түүний Тэргүүлэгчдээс хэрэгжүүлсэн ажлын тайлан илтгэл , Дархан сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай , 2017 онд хийсэн ажлын тайлан илтгэл, Дархан сумын 2017 оны төсөвт тодотгол хийх тухай, 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх зорилт, төсвийн тухай илтгэл ба / ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэл , 2018 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний төсөв/, Аймгийн аудитын газраас 2018 оны төсвийн төсөлд өгөх саналын тухай, Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны тайлан зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.
   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%