Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ, ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТОО ТОДОРХОЙЛОВ

2017-12-08

Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 5 дугаар Хуралдаан 2017.12.07 ны өдөр болж , сумын ИТХ, Тэргүүлэгчдээс 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэж, 2018 оны зорилтоо тодорхойлсон юм. Сумын ИТХ-аас 2017 онд Сум, багийн өөрөө удирдах ёсны байгууллагын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, төр иргэний харилцааг дээдэлж, иргэдийн хэрэгцээ шаардлага, оролцоонд тулгуурлан дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, сум, багаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 9 зорилт, 67 үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжилт 93.04 хувийн биелэлттэй байна. Ажлаа жил, улирлаар төлөвлөн, биелэлтийг нь хангуулж ажиллав.

Харин 2018 онд бүрэн эрхийн хугацаанд иргэдээ сонсож, тэдний оролцоонд тулгуурлан нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эргэх холбоог сайжруулах, хуулийн хүрээнд идэвхтэй, өгөөжтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд зорилгоор “Багийн ИНХ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх”, “ИТХ-ын Хороодын үйл ажиллагааг сайжруулах, Төлөөлөгчдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх” гэсэн хоёр зорилтыг дэвшүүллээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%