Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨРХИЙН ЭМЧ, АЖИЛЧДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХАА ЗОГСООХЫГ ШААРДАВ

2017-12-08

     Энэ онд багтаан төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгийг ӨЭМТ-ийн эмч, сувилагч ажилчдад өгөхгүйгээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн Дархан-Уул аймгийн ӨЭМТ-ийн эмч нар хэвлэлийн бага хурал хийлээ.
Манай аймгийн хэмжээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг хамгийн анхан шатны нэгж болох Гос хот, Түвшин холбоо, Гэрэлтэй, Мэдс тоб, Амин холбоо зэрэг 5-н өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа явуулж байна.
      МУ –ын эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-д зааснаар Өрхийн эрүүл мэндийн төв нь хот суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.” гэж зааснаар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, ажилтнууд төрийн халамж, тэтгэлэг зэргээс үргэлж хоцорч байдаг. Энэ удаад ч мөн эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлж ханиад томуу, гоц халдварт өвчлөлийн үед цаг наргүй ажиллаж илүү цагийн цалин ч бодуулж авдаггүй тэднийг “энэ онд багтаан төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгийг өгөхгүйгээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн өрхийн эмч, ажилчдыг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг шаардаж ӨЭМТ-ийн эмч нар хэвлэлийн бага хурал хийв.


     Дээрх ӨЭМТ-үүдэд нийт 120 гаруй эмч, сувилагч болон бусад ажилтнууд ажилладаг бөгөөд тэд сар тутамд нэг хүнд 1040 төгрөг буюу нэг ширхэг эмч ч авах боломжгүй өртгөөр тооцсон төсвөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэдэд хамгийн ойр ажилладаг Өрхийн Эрүүл мэндийн төвүүддээ төрөөс балга төсөв хуваарьлчихаад хувийн хэвшил нэрэн дор эмч сувилагч ажилчдын тэтгэвэрийг 250-380 мянган төгрөгийн хооронд тогтоохын зэрэгцээ аливаа тэтгэлэг, урамшуулал зэргээс хасдаг. Тэгсэн хэрнээ хувийн хэвшил шиг үнэ төлбөртэйгээр үйлчилгээ үзүүлж болохгүй, тийм нөхцөл нь ч манай улсад байхгүй энэ мэт буруу тогтолцоонд өөрчлөлт оруулах шаардлага байгааг хурлын үеэр хэлж байлаа. Иймээс төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгөөс хасахгүй байх, улмаар ӨЭМТ-үүдийн эмч, сувилагч ажилчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулж, цалин, тэтгэмжийн асуудлыг бодитоор үнэлэхийг шат шатны төр захиргааны байгууллагуудаас хүсэж байна.

                                                                                                                                                                                                                     М.ГҮНЖИЛХАМ






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%