Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАЛ ТООЛЛОГО ЭХЛЭВ

2017-12-08

Энэ сарын 7-17-ны өдрүүдэд улс орон даяар мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллого явагдна. Үүнтэй холбогдуулан тооллогыг зохион байгуулах ажлын хэсгүүд гарсан. Дархан сумын хэмжээнд 32 хүний бүрэлдэхүүнтэй 12 ажлын хэсэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр Малчин багт явагдаж байгаа мал тооллогын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Тус баг өнгөрсөн онд нийт 182 өрхийн 29700 толгой мал тоолуулсан бол Дархан сумын хэмжээнд 808 өрхийн 72260 толгой мал тоологдсон юм. Энэ жилийн тооллогоор малчдын ажил эрхлэлт, боловсрол, зээлтэй эсэх, хоршоо нөхөрлөл бүлгийн гишүүн эсэх, ХАА-н үйлдвэрлэлд ажиллаж байгаа эсэх зэрэг нийгмийн байдалтай холбоотой зарим үзүүлэлтүүдийг бүртгэлийн маягтанд шинээр нэмжээ. Компанит ажил зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан малаа тооллогод бүрэн хамруулахыг малчид болон мал бүхий иргэддээ уриалж байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%