Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2017-12-08

Монгол Улсын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2017.12.07 ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо. Тангараг өргүүлэх тухай төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар тогтоолоор энэ өдөр Эрүүл мэндийн газрын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Э.Золжаргал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Пүрэвсүрэн, Орон нутгийн Өмчийн газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Мягмарсүрэн, Орон нутгийн Өмчийн газрын Орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалт хариуцсан мэргэжилтэн П.Мөнхчимэг, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Б.Нямдорж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Дашдаваа, Дархан сумын 11 дүгээр багийн зохион байгуулагч Д.Одбаяр гэсэн 12 албан хаагч тангараг өргөлөө. Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын 9-д заасны дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн дарга Батнасангийн Эрдэнэчимэг тангаргийг дээдлэн дуудсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 1,4,8 дугаар заалт, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 6 дугаар заалтыг үндэслэн 12 албан хаагч өнөөдөр тангаргаа өргөлөө.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%