Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ашиглагдахгүй байгаа зарим өмчийг борлуулж 86.8 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

2017-12-08

Архангай аймгийн Өмчийн газраас энэ онд орон нутгийн өмчид бүртгэлтэй боловч ашиглах боломжгүй илүүдэл хөрөнгүүдийг хянан үзэж, данс бүртгэлээс хасч, устгах, худалдах, шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ.  Орон нутгийн өмчид бүртгэлтэй барилга, тээврийн хэрэгслийг актлан бүртгэлээс хасч, зарим өмчийг нь дуудлага худалдаагаар худалдан борлуулж аймгийн төсөвт 86.8 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

Мөн орон нутгийн өмчийн ашиглал, хадгалалт, хамгаалалтанд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах ажлын хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”, “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний загвар, журам”-ыг батлуулж 19 сумын нийт 171 төсөвт байгууллагатай орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг хийж, өмч хамгаалах байнгын зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%