Архангай аймгийн эрүүл мэндийн салбарт олон ажил хийгдэж байгаагийн нэг
нь эх, хүүхдэд үзүүлэх тусламжийн чанар хүртээмжийг дээшлүүлэх юм. Энэ
ажлын хүрээнд олон ажил зохион байгуулан ажилласны үр дүнд 2017 онд
хүүхдийн эндэгдэл 10 тохиолдлоор буурсан ба 1000 амьд төрөлтөнд нялхсын
эндэгдэл 18.3 промиль, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 26.7 промиль
байгаа нь зорилтот түвшнээс 0.2 хувиар, амьгүй төрөлт 5, дутуу төрөлт 25
тохиолдлоор тус тус буурч, эхийн эндэгдэлгүй ажиллажээ.
Эх хүүхдэд үзүүлэх тусламжийн чанар хүртээмжийг дээшлүүлэх ажлын
хүрээнд алсын зайн оношилгоог ашиглан 21 удаагийн цахим хурал, 22 удаа
цахим сургалт, 760 гаруй эмнэлгийн мэргэжилтнийг сургалтанд хамруулж,
хүнд өвчтэй хүүхдэд 3 дахь шатлалаас зөвлөгөө авч оношлогоо эмчилгээний
асуудлыг шийдвэрлэн, сумдад зөвлөх эмчийн хамтарсан үзлэгийг эх, хүүхдэд
хийсэн байна.
Мөн Нэгдсэн эмнэлгийн НҮЭМК-ийн эмч нар 20 удаа утсаар зөвлөгөө өгч,
алсын дуудлаганд мэргэжлийн багийг 15 удаа явуулан хүүхдэд тусламж
үйлчилгээг цаг хугацаанд нь хүргэн, эх, хүүхдийн эмч, сувилагч нарыг
ажлын байран дээрхи дадлагажих сургалтанд хамруулах зэрэг арга хэмжээг
хэрэгжүүлж ажилласан банйа.