Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Эерэг, эрүүл нийгэм бидний ирээдүй” төслийн сургалт боллоо

2017-11-15

Хуулв зүй, дотоод хэргийн яам, ГХУСАЗЗ-ийн дэмжлэгээ “Эерэг, эрүүл нийгэм бидний ирээдүй” төслийн сургалт Улсын тэргүүний лаборатори Хан-уул цогцолбор сургуулийн урлагийн зааланд боллоо. 
Энэхүү төслийн зорилго нь сурагчдыг цахим хэрэглээний зөв дадалд сургах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйд суралцахад дэмжлэг үзүүлэх юм. Энэ удаагийн сургалтыг Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох - “Фэйсбүүк хуудсыг хөтлөхдөө бүтээлч байдлаа хөгжүүлэх эерэг хандлагад суралцах” , аймгийн ИТХ-ын иргэний танхим, мэдээлэл, хүний нөөц хариуцсан ажилтан, төслийн удирдагч Т.Гантулга - Төслийн танилцуулга, Цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх ажилтан, дэслэгч Б.Энхтөр - “Цахим гэмт хэрэг гэж юу вэ?” , Политехник коллежийн багш Г.Амарсайхан, “Цахим мэдээллийн сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, зөв дадал, чадварыг бий болгох” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зарласан төслийн уралдаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний танхим, Дорнод аймгийн Бүтээн байгуулалтын төлөө залуучуудын холбоо ТББ-тай хамтарсан “Эерэг, эрүүл нийгэм бидний ирээдүй” төсөл шалгарсан.
Төслийн зорилго: Сурагчид цахим хэрэглээнээс үүдэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйд суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%