Нийгмийн сайн сайхны төлөө “Гал голомт” үндэсний хөдөлгөөн үүсэн
байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан тус хөдөлгөөнийг санаачлагч
эмэгтэйчүүд, гишүүд, дэмжигчид, техник, санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн төрийн
ба олон улсын байгууллага, орон нутгийн төр, захиргааны болон төрийн
үйлчилгээний байгууллагууд, бидэнтэй хамтран ажилласан бүх хүмүүст чин
сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж хамгийн сайн сайхны
ерөөл өргөе. Монгол хүний хөгжлийн бичил орчин, монгол улсын тусгаар тогтнол,
аюулгүй байдлын нэг баталгаа, байгаль дэлхийд ээлтэй нүүдэлчний соёлын үнэт өв
монгол гэр бүл үүрд оршин, хөгжин дэгжихийн хийморьтой, аз жаргалтай, сэтгэл
амгалан, бат түвшин гурван цагийн хэлхээ байлгахын төлөө бүх нийтээр хамтран
ажиллахыг уриалан дуудаж байна. Хөдөлгөөнийхөө 20 жилийн ойг тохиолдуулан ”Монгол гэр бүлийн
ширээний ном”-ыг бүтээж иргэн таны гэр бүлийн боловсролыг дэмжин өргөн барьж
байна. “Гал Голомт” Үндэсний Хөдөлгөөний гишүүд, дэмжигчид, Дархан-Уул аймаг дахь салбар хүрээ