Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН АРСЛАН М.ЕРКЕБУЛАН БАЯН-ӨЛГИЙН ОНЫ ШИЛДЭГ БӨХӨӨР ТОДОРЧЭЭ

2017-12-11

Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" бөхийн дэвжээнийхэн "Хамтын хүч амжилт-2018" шинэ жилийн цэнгүүнээ энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, оны шилдгүүдээ тодруулсан байна.

Тэрээр "2017 оны шилдэг бөх"-өөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, аймгийн арслан  М.Еркебуланыг нэрлэжээ. Мөн "Оны шилдэг манлайлагч бөх"-өөр Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафа, "Оны шилдэг ивэн тэтгэгч"-ээр Цомбо ХХК-нийн гүйцэтгэх захирал К.Ерик нарыг тус тус тодруулжээ.  

Аймгийн арслан М.Еркебуланы хувьд саяхан Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гаргасан шилдэг бөхчүүдийн чансаанд 4795 оноогоор 39 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Түүнчлэн өнгөрсөн 10 дугаар сарын 22-ны өдөр болсон Монгол Улсын Хөдөө аж ахуйн хоршоологчдын төв байгууллага үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ой, начин цолны 11 дахь удаагийн хүндэтгэлийн барилдаанд одтой сайхан барилдаж улс, аймгийн алдар цолтой 256 бөхөөс үзүүрлэсэн юм.

Нутгийн зон олны зүгээс түүнийг улсын начин Б.Баатарцол, Б.Серик нарын цолны буухиаг үргэлжлүүлж, тун удахгүй улсын цолонд хүрнэ хэмээн итгэж байна.

http://montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6084
4603 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%