Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЭРДЭНЭТ ХОТЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2017-12-11

“Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан Орхон аймгийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн захиргааны 12 албан хаагч тангараг өргөлөө. Эдгээр хүмүүс нь төрийн албаны мэргэшлийн шалгалтыг амжилттай өгч, тухайн албан тушаалдаа тодорхой хугацаанд ажилласан юм. Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу явагддаг уламжлалтай.

 
Ийнхүү Орхон аймгийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн захиргааны 12 албан хаагч “Эх орон, ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ, үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая...” хэмээн тангаргаа дуудаж, Монгол Улсын төрийн далбаанд ёслон хүндэтгэл үзүүллээ. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6795
5257 / 77%
947 / 14%
282 / 4%
309 / 5%