Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Иргэн таны төлөө” 45 хоногийн аяны хүрээнд Дархан сумын багуудаас 3 нийгмийн ажилтанг шагнан урамшуулав

2017-12-11

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Иргэн таны төлөө” 45 хоногийн аяны хаалтын арга хэмжээ өнөөдөр 2017.12.11 ны өдөр Залуучууд театр боллоо. Аяны хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаанд амжилттай оролцож, идэвх санаачлагтай ажилласан ААНБ-ууд, иргэдийг шагнан урамшуулсан бөгөөд шагналыг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, ГХУСАЗСЗ-ийн гишүүд гардуулан өглөө.

Аймгийн ГХУСАЗЗ-өөс зохион байгуулж буй  “Иргэн таны төлөө “аяны хугацаанд багийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт, ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах талаар идэвхитэй ажилласан Дархан сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтан Б.Батцэцэг, 6 дугаар багийн нийгмийн ажилтан Т.Мөнхцэцэг, 11 дүгээр багийн нийгмийн ажилтан П.Алтантуул нар өргөмжлөл мөнгөн шагнал хүртэв. Цагдаагийн газраас ирүүлсэн 2017 оны эхний 9 сарын гэмт хэргийн мэдээ, эрүүлжүүлэх ,саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоон мэдээлэлийг шалгуур үзүүлэлт болгож дээрх багуудын нийгмийн ажилтнуудыг шагнан урамшууллаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%