Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА

2017-12-11

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдаан 2017 оны 12-р сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минутад 71.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Налайх дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт батлах тухай асуудлыг хэлэлцэв.

Үндсэн чиглэлийн төслийг “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагаас ирүүлсэн саналд үндэслэн, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан боловсруулсан байна.
“Нийслэлийн Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд:
-Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх;
-Ирээдүйн жишиг хот Налайх;
-Эрүүл орчинтой Налайх;
-Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх;
-Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх гэсэн нийт 5 бүлэг, 133 арга хэмжээг тусгажээ. Түүнчлэн хэрэгжүүлэх арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичигтэй уялдсан байдал, хариуцан, хэрэгжүүлэх байгууллагыг тус тус зааж өгсөн байна.

Төслийн үндсэн чиглэлд үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бичил бизнес эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх зориултуудыг тусгасан байна. Мөн хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд түлхүү анхаарчээ.

“Налайхын боловсрол 2020” хөтөлбөр, “Соёлч хот” хөтөлбөр, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар 2016-2020” , “Залуучуудын хөгжил” хөтөлбөр, “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөр, “Гэртээ харих зам” хөтөлбөр, “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.

Боловсрол, эдийн засгийн чиглэлээр 700 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлж, 103-р сургуулийн спорт заалны барилгын ажил, 109-р бага сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөл, Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн 320 хүүхдийн суудалтай барилгын өргөтгөл, 4,6-р хорооны 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, 1,3-р хороонд баригдах цэцэрлэгийн барилгын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%