Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Шарын гол сумын төв шугамын ажил дуусаж улсын комисс ажиллав

2017-12-12

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн дулааны станцаас дулаан хуваарилах төв хүртэлх гадна дулааны 2.2 км төв шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Бурхант Хясаат” ХХК өнгөрсөн 08 дугаар сарын 30-наас эхлэн гүйцэтгэж 11 дүгээр сарын 10-нд үндсэн ажлаа дуусгасан байна. 2017 оны 12 дугаар сарын 08-нд тус ажлын гүйцэтгэлд улсын комисс ажиллаж үнэлэлт дүгнэлтээ өгсөн юм. Энэхүү ажлын явцад Эрчим хүчний хөгжлийн төв, аймгийн Захирагчийн алба, “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн холбогдох мэргэжилтнүүд өдөр тутам хамтран ажиллаж тулгарсан асуудлыг дор бүр нь шийдвэрлэж ажилласан байна. Шарын гол сумыг бүхэлд нь дулаанаар хангадаг энэхүү төв шугам нь 1980 онд ашиглалтад орсон бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүйгээс гадна нэвтрүүлэх чадвар нь хүрэлцэхгүй болсон учраас энэхүү төв шугамын ажлыг хийжээ. Улсын комисс ажиллах үеэр техникийн бичиг баримтын бүрдүүлэлт, газар шорооны ажлыг хийх, худгийн таг нэмэх, труба хоолойны гарал үүслийн бичиг баримт, нийт ажлын үнийн задаргаа зэргийг бүрдүүлж өгөх хэрэгтэйг зөвлөсөн юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%