Цаг уур, орчны шинжилгээний
газраас гаргасан мэдээгээр ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, цаг агаар
хүйтрэх юм байна. Тухайлбал даваа гариг буюу арванхоёрдугаар сарын 11-нд баруун
аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,
төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн,
төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган
шуурга шуурна.
Салхи 13-нд Алтайн салбар
уулсаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор
болон Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө
19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр,
Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын
тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө
19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Өнөөдрийн 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улаанбаатар орчимд үүлшинэ. Цас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус,
бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байх юм байна.
Аймгуудын цаг агаарыг хүргэе.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Идэр, Тэс голын
хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Завхан голын эх, Хүрэн
бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор
шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус,
өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн
зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Эг, Үүр,
Туул голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Хангай,
Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө
18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө
3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи
баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН
ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд
5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө
12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.