Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

2017-12-12

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын төлөөлөлийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн байгууллагатай хамтран Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ үнэлгээ хийх уулзалт, хэлэлцүүлгийг аймгийн төвд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн зорилго нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг мөрдөж эхэлсэнээс хойших хугацаанд хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг, үр дагаварыг судлан хуулийн зорилгыг хангаж байгаа түвшинг тодорхойлоход оршиж байгаа юм.  

Хэлэлцүүлгийг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат үг хэлж, архидан согтуурахтай тэмцэх хуулийн хэрэгжилт аймгийн түвшинд хэрхэн хэрэгжиж байгаа, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн. Мөн аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс болон Цагдаагийн газраас хуулийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын тайлан, өнөөгийн байдал, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийлээ. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, бизнес эрхлэгчид, Зуунмод сумын иргэдийн төлөөлөл нийт 50 гаруй хүн оролцож 10 хүн санал, дүгнэлтээ илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн 2 дахь арга хэмжээ нь хуулийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын албан хаагч болон хувираа худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 12 иргэдийн дунд фокус ярилцлага хийж санал, дүгнэлтийг сонссож ажиллаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%