Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА "ЭЕРЭГ, ЭРҮҮЛ НИЙГЭМ БИДНИЙ ИРЭЭДЭЙ" ТӨСЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2017-12-13

Хууль зүй дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорнод аймгийн бүтээн байгуулалтын төлөө залуучуудын холбоо ТББ-ийн хамтран зохион байгуулж байгаа “Эерэг, эрүүл нийгэм бидний ирээдүй” төслийн сургалт "Шинэ хөгжил" цогцолбор сургуулийн урлагийн зааланд боллоо.
Энэхүү төслийн зорилго нь сурагчид цахим хэрэглээнээс үүдэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйд суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм. 
1. "Төслийн танилцуулга"     Т.Гантулга /Төслийн удирдагч, аймгийн ИТХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан/
2. "Фэйсбүүк  хуудсыг  хөтлөхдөө бүтээлч байдлаа хөгжүүлэх эерэг хандлагад суралцах" сэдвээр О.Төвшин /Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч / 
3.Цахим гэмт хэрэг гэж юу вэ? Б.Энхтөр /Аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн эрүүгийн төлөөлөгч, цахим гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хариуцсан ажилтан дэслэгч/
4. Цахим мэдээллийн сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, зөв дадал, чадварыг бий болгох мэдээлэл, зөвлөгөө" сэдвээр Г.Амарбаясгалан /Политехникийн коллежийн багш/  тус тус сэдвээр сургалтыг зохион байгууллаа
Сургалтанд тус сургуулийн 9-12 ангийн 260 орчим сурагчид хамрагдав.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1491
585 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%