Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ховд аймгийн нийт сумдад мал тоологын ажил товлосон өдрөө эхэллээ

2017-12-14

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын 1-д “Улсын мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 7-оос 17-ны өдөр явуулж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулан, улсын хэмжээгээр нэг зэрэг газар дээр нь биечлэн тоолж байх”-аар тогтоосон билээ. Засгийн газрын тогтоолын дагуу Ховд аймгийн нийт сумдад мал тоологын ажил товлосон өдрөө эхэллээ. Мал тооллого эхлэхтэй холбоотой Мал тооллогын сургалтад тус аймгийн 17 сумын статистикийн асуудал хариуцсан төрийн сангийн мэргэжилтэн болон зарим сумдын шинээр сонгогдсон багийн Засаг дарга нар нийт 25 хүн оролцсон юм.
Энэ жилийн мал тооллогод Монгол Улсын Засгийн газраас малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр багасгах талаар төрийн бодлого хэрэгжиж байгаатай холбогдуулан хөдөө аж ахуй, нийгмийн салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд тус салбарын нарийвчилсан тоо мэдээлэл хэрэгцээтэй байгаа тул мэдээллийн тогтолцоог анхан шатны нэгжээр бүрдүүлэх шаардлагатай учраас мал тооллогын маягтад малчдын талаарх мэдээлэл, эрчимжсэн аж ахуй, даатгалтай холбоотой зарим үзүүлэлт нэмж тусгасан нь онцлогтой болж байна.Ховд аймаг өнгөрсөн жил гурван сая 280 мянган толгой мал тоолуулсан. 
Энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй тул малчдыг тооллогод идэвхтэй ороцуулах, өрх нэг бүрийн малыг биечлэн тоолох, бүртгэлжүүлэх, мөн тавиул, алдуул, отроор өөр аймаг, сумын нутагт яваа малыг тооллогод хамруулах, орхигдуулахгүй байхад онцгой анхаарахыг тооллогын комисс болон сумдын багийн засаг дарга нарт үүрэг болгож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%