Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ИТХ-ЫН ХОРООДЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛОВ

2017-12-14

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Хурлын танхимд боллоо. 
Хурлаар дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2018 оны төсвийн төсөлтэй тус тус танилцаж санал дүгнэлтээ хэллээ. 
Төлөөлөгчид дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж 100 хувийн саналаар “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” гэж дүгнээд дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, дүүргийн Засаг даргаас өргөн барьсн дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, 2018 оны төсвийн төслийг Төлөөлөгчдөөс гарсан саналуудыг тусгаад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв. 












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%