Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХӨДӨЛМӨР-НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ХОЙД БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2017-12-14

Дархан-Уул аймагт хойд бүсийн аймгуудын Хөдөлмөр нийгмийн түншлэл чуулга уулзалт ө /2017.12.13/ боллоо. Энэхүү чуулга уулзалтыг Дархан-уул аймгийн ЗДТГ, Ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран явуулж байна. Монгол улсын засгийн газраас хөдөлмөрийн салбарт анхаарлаа хандуулж хөдөлмөр нийгмийн салбарын шинэчлэлийг бэхжүүлж нийгмийн түншлэлийн харилцааг боловсронгуй болгох чиглэлээр олон ажил хийгдэж байгаагийн нэг нь хөдөлмөр-нийгмийн түншлэл хойд бүсийн чуулга уулзалт юм. 


Бүсчлэлийн хэлбэрээр явагдаж байгаа хойд бүсийн чуулганд Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул гэсэн 5-н аймгийн төлөөллүүд оролцож хөдөлмөрийн харилцаа, нийгмийн түншлэлийн чиглэлээр хийгдэх ажил хэрхэн боловсронгуй болгох талаар, орон нутагт хийгдэж байгаа 3 талт хэлэлцээрийн биелэлт оролцогч талуудын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%