Энэ онд хүмүүнлэгийн олон төрлийн ажил арга хэмжээг тус аймгийн иргэд, олон нийт, төрийн байгууллагын удирдлага, албан хаагч нар явуулсан байна. Түүний үр дүнг нилээдгүй олон айл өрх, хүүхэд багачууд, оюутан залуус хүртсэн билээ.
Тухайлбал, аймгийн Баянхонгор аймгийн төрийн удирдах албан тушаалтангуудын хандиваар 62 өрхийн 235 хүнийг гэртээ болгож, Малгүй, ажилгүй 133 өрхийн 372 хүнийг 356.5 сая төгрөгөөр 7055 толгой малаар малжуулжээ. Өрхийн тариалан эрхлэх сонирхолтой, санхүүгийн бололцоогүй 30 өрхөд газар олгон хашааг барьж өгч, үр, шаардлагатай материалын туслалцаа үзүүлжээ.
Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Корундгео ХХК хамтран их дээд сургуульд орсон сурлагын амжилт өндөр, оюутны сургалтын төлбөрөө төлөх боломж хязгаарагдмал 71 оюутны сургалтын төлбөрт 120.0 сая төгрөг, Жаргалант суманд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа 3 компани 31 оюутны төлбөрт 31.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Тус ажил үйлсээрээ Баянхонгор аймаг Монгол Улсын шилдэг ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН аймаг ийнхүү боллоо.