Өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй учир цагийн байдал хүндэрсэн тохиолдолд малчдадаа туслах зорилгоор аймгийн ЗДТГ-аас санаачлан “Малчдадаа тусалъя” сайн санааны 3 сарын аяныг эхлүүлсэн, Одоогийн байдлаар уг аянд 30 гаруй албан байгууллага аж ахуй нэгжүүд нэгдэж хандив тусламжаа үзүүлээд байна.
Хамгийн сүүлд гэхэд л Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагчид, Жаргалант сумын 6-р цэцэрлэг, 8-р цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхчүүд хамтран хандив тусламжаа ажлын хэсгийнхэнд хүлээлгэн өгөв.