Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ШАТАР СОНИРХОГЧДЫН ААШТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА

2017-12-18

Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор аймгийн аварга шалгаруулах шатар сонирхогч, насанд хүрэгчдийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.Энэ жил мөн уг тэмцээнийг аймгийн ИТХ-аас зохион байгуулсан /2017.12.09/ бөгөөд  тэмцээнд Дархан, Хонгор, Шарын гол сумаас шалгарсан эрэгтэй зургаа, эмэгтэй хоёр тамирчид оролцон тойргийн системээр тоглож, оюун ухаанаа сорив.

Тэмцээний нэгдүгээр байранд Ц.Мөнхбат, хоёрдугаар байранд Б.Наранбаяр, эмэгтэйчүүдээс нэгдүгээр байранд Ц.Сэргээ нар түрүүлж, Улсын аварга шалгаруулах тэмцээний эрх авсан юм. Уг тэмцээнийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгч,  Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх, Г.Алтантуяа нар ивээн тэтгэсэн бөгөөд шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын Тэргүүлэгч Г.Алтантуяа нар /2017.12.13/ гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%