Сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан 2017 оны 12-р сарын 15-ны өдөр 80,0 хувийн ирцтэйгээр хуралдаж Сумын 2018 оны төсөв, Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэл, Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө, Бэлчээрийн менежментийн 2018 оны төлөвлөгөө, СХС-гийн 2018 оны тэргүүлэх чиглэлийг баталж Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулав.
Мөн хуралдаанаар СХС-аас 2018 онд олгох зээлийн дээд хэмжээг тогтоон, СХС-аас 201 онд олгосон зээлийн хүүгийн 50 хувийг зарцуулах зөвшөөрөл олголоо.
ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг батлагдсан журам, үнэлгээний хуудасны дагуу үнэлж дүгнэн дүнг энэхүү хуралдаанд танилцуулан цаашид анхаарах асуудлын талаар тэмдэглэлээр үүрэг өгөв.