Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хонгор сумын ИТХ-ын албан ёсны сайт Монгол улсын 330 сумын сайтуудаас "Хоёрдугаар" байрт шалгарав

2017-12-18

ХОНГОР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ САЙТ МОНГОЛ УЛСЫН 330 СУМЫН САЙТУУДААС “ХОЁРДУГААР” БАЙРТ ШАЛГАРАВ

         УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn цахим хуудасны дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдааны дүн гарлаа.
Уралдаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын http://khongor.darkhan-uul.khural.mn/  дэд цахим сайт Монгол Улсын 330 сумаас Хоёрдугаар байранд шалгарсан байна. Хонгор сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт нь тогтвортой хөгжүүлэлт, ИТХ-ын үйл ажиллагааны ил тод байдал, админы идэвх санаачлага зэрэг шалгуур үзүүлэлтээр Хоёрдугаар байр эзэлсэн бөгөөд өмнө нь 2014 онд тэргүүн байр эзэлж байсан юм. 2017 оны тухайд өмнөх жилийнхээ амжилтыг бататган Монгол Улсын 330 сумаас Хоёрдугаар байранд шалгарсан.
Уралдаанд оролцохоор тогтоосон хугацаанд тайлан ирүүлсэн ИТХ-уудын дэд цахим хуудаст УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хараат бус судалгааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийн гишүүд дүн шинжилгээ хийсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%