Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо шинэ он, шинэ
жилээ угтаж баярын бэлгүүдээ задалж байна. "Монголын гэрэл
зураг-2017" оны шилдэг бүтээлийн гэрэл зургийн үзэсгэлэнг Уран
зургийн галарейд энэ сарын 18 өдөр хүртэл дэлгэгдэн үзүүлж байна. Энэ
амралтын өдрөөр хамт олныхоо хүсэн хүлээсэн шинэ жилийн баяраа Дархан хотод
тэмдэглэв. Уламжлал болгон тэмдэглэдэг шинэ жилийн баяраа Хойд бүсийн гэрэл
зурагчдын санаачлагаар өнөө жил Дархан-Уул аймагт тэмдэглэхээр тогтсон
билээ.
Шинэ жилийн цэнгүүнийг Хойд бүсийн гэрэл зурагчдын "Нарыг хайрла"
клубийн Г.Анхбаяр тэргүүнтэй хамт олон нэр хүндтэй сайхан зохион байгуулав.
Баярын цэнгүүнд Нийслэл хотоос МГЗНХолбооны Удирдах зөвлөл, ахмад болон үе
үеийн гэрэл зурагчдын төлөөлөө хамруулан ороцууллаа. Хөдөө орон нутгаас Дорнод,
Хэнтий, Сэлэнгэ, Эрдэнэт, Налайх зэрэг газруудын Орон нутгийн гэрэл зурагчдын
зөвлөлөөс хүрэлцэн ирж олуулаа нижгэр тэмдэглэлээ. Нэгдсэн холбоо анх удаа орон
нутагт шинэ жилээ 60-иад гэрэл зурагчин, уран бүтээлчдийн дунд өргөн
тэмдэглэж, салбарынхаа сайчуулаа алдаршуулав. Ахмад уран бүтээлчдээс
Азийн наадмын анхны Гран-Прийг эх орондоо залж ирсэн эмэгтэй гэрэл зурагчин
Ц.Цэрэннадмид гуай, Дорнод сонины анхны гэрэл зурагчин Б.Батцэрэн, Эрдэнэт
сонины анхны гэрэл зурагчин Ш.Лхагвахорол нар шинэ жилийн цэнгүүндээ хүрэлцэн
ирсэн байлаа.
Монголын нийгэмд хамт
олноороо танигдаж байгаа "Тусгал" клубын тэргүүн Б. Анхбаяр төлөөлөл
болгон найман нь гэрэл зурагчдаа дагуулан иржээ. Төрийн тэргүүний
итгэмжлэгдсэн фотосэтүүлчид Л.Элбэгзаяа, Ш.Отгонжаргал, Ерөнхий сайдын
гэрэл зурагчин Г.Ган-өлзий, УИХ-ын ХМА гэрэлзурагчин Г.Эрдэнэтуяа, С.Энхжаргал
болон МГЗНХ-оос Удирдах зөвлөлийн гишүүд шинэ жилийн баярт өргөнөөр оролцож
байгаа нь ихээхэн ач холбогдол өглөө.
Энэ жилийн шилдгүүдээ
шалгаруулж, оны шилдэг бүтээлийн эзнээр хамгийн олон цомог бүтээсэн 2017онд
шинээр хоёр ч цомог хэвлэн гаргасан Дашийн Октябр тодорч "Оны шилдэг
бүтээлийн эзэн"-ээр шалгарав. Тэрээр Монгол орны түүх соёл,
үзэсгэлэнт байгаль, он цагийн үйл явдлыг харуулсан цуврал 12 цомгийг бүтээсэн
байна.
Оны шилдэг үзэсгэлэн
номинацид олон бүлээл өрсөлдлөө. " Жаргал ба түүний нөхөд", Архангай
Цээпилийн бие даасан үзэсгэлэн, баримтат гэрэл зургийн "Хүмүүс-6"
Тусгал клубын гаргасан "Хөх диваажингийн хязгаар", "Зэрэгцээ
ертөнц" Бидний цөөхөн Монголчууд" үзэсгэлэн өрсөлдлөө. Шинэ
шийдэл, өвөрмөц гаргалгаа үзэсгэлэнгийн зохиомж зэргээс шинэлэг, нийгэмд хүрсэн
үзэсгэлэнгээр Тусгалчуудын бүтээл шилдэгээр шалгарчээ. Орон нутгийн гэрэл
зургийн зөвлөл болон МГЗНХ-ны шалгаруулалтаар Хойд бүсийн гэрэл зурагчдын
"Нарыг хайрла" клуб, Дорнод, Хэнтий, Өвөрхангай гэрэл зургийн холбоод
өрсөлдсөнөөс бүс нутагтаа фотосэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд ихээхэн амжилт
гаргаж байгаа хамт олонд олголоо.
Шилдгээр "Нарыг
хайрла" клуб буюу Дарханчууд хүртлээ. Тэд өнөө жил бүс нутгийн гэрэл
зургийг хөгжүүлэх үйлсэд нийлээд ажил амжуулсан байна. СГЗүтгэлтэн
С.Цацралтыг урьж орон нутагт фотосэтгүүл зүйн сургалт явуулсан, бүс нутгийн
гэрэл зурагчдаа хамруулсан фотоаялал зохиосон, гадаад аялалд идэвхитэй гишүүдээ
оролцуулсан, мөн МГЗНХолбооны шинэ жилээ тэмдэглэх ажлуудын үр өгөөжтэй сайн
зохион байгууллаа. Шинэ жилийн цэнгүүнд ОНГЗ зөвлөл шилдгүүдээ мөн шагнаж
урамшуулав. Оны шилдгийн шилдэг гэрэл зурагчнаар Налайхын гэрэл зурагчин
Н.Сүхбат орон нутгийн зөвлөлийн цомийн анхны эзнээр тодров.
Орон нутгийн шилдэг
гишүүнээр Хэнтийн гэрэл зурагчин Х.Баясгалантөст олгов. Монголын
гэрэл зурагчид өнөө жил Засгийн газрын шагнал, Монголын улсын соёлын
тэргүүний ажилтан цолоор нижгээд уран бүтээлчдээ шагнуулсан. Шинэ жилийн баяр
дээр СТА цолоор Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн фотосэтгүүлч Ш.Отгонжаргал,
Сэлэнгэ аймгийн гэрэл зургийн холбооны тэргүүн Ч.Батдорж нарт энэхүү эрхэм
хүндэтээ шагналаар шагнуулсан сайхан баяр байлаа. Дараагийн шинэ
жилийн баярын цэнгүүнийг залуус буухиалан дааж авлаа.
Тусгалчууд 2018-2019 оны
ШИНЭ ЖИЛЭЭ тэмдэглэх ажилд томилогдлоо.