Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА "ЭЕРЭГ, ЭРҮҮЛ НИЙГЭМ БИДНИЙ ИРЭЭДЭЙ" ТӨСЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2017-12-19

Хууль зүй дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорнод аймгийн бүтээн байгуулалтын төлөө залуучуудын холбоо ТББ-ийн хамтран зохион байгуулж байгаа “Эерэг, эрүүл нийгэм бидний ирээдүй” төслийн сургалт 1 дүгээр сургуулийн урлагийн зааланд боллоо.
Энэхүү төслийн зорилго нь сурагчид цахим хэрэглээнээс үүдэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйд суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм. 

1. "Төслийн танилцуулга"     Т.Гантулга /Төслийн удирдагч, аймгийн ИТХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан/

2. "Фэйсбүүк  хуудсыг  хөтлөхдөө бүтээлч байдлаа хөгжүүлэх эерэг хандлагад суралцах" сэдвээр О.Төвшин /Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч / 

3.Цахим гэмт хэрэг гэж юу вэ? Б.Энхтөр /Аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн эрүүгийн төлөөлөгч, цахим гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хариуцсан ажилтан дэслэгч/

4. Цахим мэдээллийн сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, зөв дадал, чадварыг бий болгох мэдээлэл, зөвлөгөө" сэдвээр Г.Амарбаясгалан /Политехникийн коллежийн багш/  тус тус сэдвээр сургалтыг зохион байгууллаа

Сургалтанд тус сургуулийн 9-12 ангийн 200 орчим сурагчид хамрагдав.

 





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%