Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ИТХ-ЫН 6 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2017-12-21

       Хонгор сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Ээлжит 6 дугаар хуралдаан 2017.12.20-ий өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Сумын 2017 оны төсөвт тодотгол оруулах тухай асуудлыг хэлэлцээд төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа.
2. Сумын 2018 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцээд төлөөлөгчдөөс гарсан саналыг Засаг даргад хүргүүлж ажиллахаар боллоо. Тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж баталлаа.
3. Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт дүгнэх тухай асуудлыг хэлэлцээд төлөвлөгөөний биелэлтийг "Хангалттай" гэж дүгнэв.
4. Сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцээд нийт 29 нэгж талбар газрыг төлөвлөснөөс 11 нэгж талбарыг дэмжээгүй болон дахин судлаж ирүүлэхээр хойшлуулав.
5. Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт /явц/, 2017 оны зорилго зорилт, үндсэн чиглэлийн хэрэгжилт, Засаг даргын тайланд үнэлэлт дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцээд "Сайн" гэж дүгнэлээ.
6. Сумын 2018 оны зорилго, зорилт, үндсэн чиглэл батлах тухай асуудлыг хэлэлцээд хавсралт материал дутуу гэж дүгнээд асуудлыг хойшлуулав.
7. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцээд "Сайн" гэж дүгнэлээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%