Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас “Шинэ жил-2017” арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Аж ахуй нэгж байгууллагууд хуучин оныхоо ололт амжилтыг дүгнэж шинэ оноо угтах баяраа эдгээр өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Шинэ жил-2017” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын алба хаагчид зах, архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдэд үзлэг шалгалт хийж, тогтмол хяналт тавин ажиллана. Мөн иргэдэд санамж, сэрэмжлүүлэг тараажээ