Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймагт мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

2017-12-22

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Малчдын орлогын эх үүсвэр болсон малыг худалдан авах, зах зээлд нийлүүлэх замаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж үйлдвэр байгуулан ажлын байр нэмэгдүүлэх зорилтын хүрээнд байнгын 40 хүнийг ажилтай орлоготой болгох “Дархан Эрдэнэ” мах комбинат нээлтээ хийлээ. Хүн амын нягтаршил ихсэх тусам хүнсний аюулгүй байдал энэ тэргүүнд тавигдаж байгаа энэ үед энэхүү үйлдвэр ашиглалтад орж иргэд эрүүл аюулгүй хүнс хэрэглэх боломжтой болж байна. Цаашлаад аймагт төвлөрөх татвар нэмэгдэх давуу талтай юм. Тус үйлдвэр нь нэг ээлжид өдөрт 100 толгой бод, 500 толгой бог малыг төхөөрөх хүчин чадалтай бөгөөд мах шулах, сэврээх, гүн хөлдөөх, зориулалтын өрөө, мах хадгалах агуулахтай юм байна. Дархан-Уул аймаг нь цөөнгүй тооны малтай аймгуудын тоонд багтдаг бөгөөд өвөлжилт хүндэрч магадгүй энэ үед махны үйлдвэр ашиглалтад орсноор малчдад өвлийн эрсдэлийг хохиролгүй даван туулах боломжтой болж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%